avatar

Сүүгээр далласан ижий-Шинэ дуу

2010-12-03, 16:36
 Нийтийн дууны урлагт хүч түрэн орж ирж буй залуу дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрийн дуулсан шинэ уран бүтээл СҮҮГЭЭР ДАЛЛАСАН ИЖИЙ  дууг та бүхэндээ хүргэж байна. Уг дууны шүлгийг сувилахуйн 4-р курсын оюутан М.Цэрэнтогтох бичсэн байна. М.Цэрэнтогтох урьд нь "Үйлс гэгээн сувилагч", "Эрдмээр гэрэлтсэн залуус", "Аялан дуулсаар очно доо" зэрэг дууг зохиож байсан бөгөөд 2009-2010 оны хичээлийн жилд сувилахуйн "Итгэл" клубын тэргүүнээр ажиллаж байсан билээ.

           S.Delgertur-Nuden goo tsomog


                             Suugeer dallasan ijii



Ая: С.Дэлгэртөр
Үг: М.Цэрэнтогтох
Дуучин: Сэрээнэнхоролын Дэлгэртөр

СҮҮГЭЭР ДАЛЛАСАН ИЖИЙ

Сүүгээр даллаж хүүгээ хүлээсэн
Сүүдэргүй сэтгэлт ижий таныхаа
Суу билэгт амин сургаалыг
Сургийн холоос санаж л явна даа
   Ээжээ ээжээ
   Санаж л явна даа
Бүүвэй аялан өхөөрдөж өсгөсөн
Бүхнээс эрхэм ижий таныхаа
Зөн билэгт амин сургаалыг
Зүгийн холоос санаж л явна даа
   Ээжээ ээжээ
   Санаж л явна даа
Уяхан сэтгэлээр хүүгээ хайрласан
Урмын тэнгэр ижий таныхаа
Ухаан далай сүүн хайрыг
Уудмын холоос санаж л явна даа
    Ээжээ ээжээ
    Санаж л явна даа
Аяны харгуйг саравчлан зогссон
Амин сургаальт ижий таныхаа
Ачлал төгс ариун хайрыг
Алсын газраас үгүйлж л явна даа
     Ээжээ ээжээ
     Санаж л явна даа
Хүү чинь тандаа яаран очно доо

avatar

М.Цэрэнтогтох-Сувилахуйн удирдлага, тогтолцоо хэрхэн байх нь зөв бэ?

2010-10-18, 18:13


Этүгэн дээд сургуулийн сувилахуйн

403-р ангийн оюутан М.Цэрэнтогтох

2010.10.11

 

Манай улсын хувьд сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхлээд 80 гаруй жил болж байгаа хэдий ч сувилахуйн шинжлэх ухаан жинхэнэ мөн чанараараа бүрэн хөгжөөгүй байгаа нь энэ мэргэжлээр суралцсан дөрвөн жилийн хугацаанд бид бүхэнд ажиглагдсан билээ. Энэ нь олон жилийн туршид явж ирсэн сургалтын тогтолцоотой холбоотой хэмээн ойлгогдохоор байна. Жишээ нь сувилагч мэргэжилтэн бэлтгэхдээ дипломын боловсролоор бэлтгэж ,эмнэлгийн дунд мэргэжилтэн хэмээн нэрлэж ирсэн байдаг. Мөн  ажиллаж байгаа сувилагчдын ажлын ачаалал маш их байсан зэрэг нь сувилагчдын хувьд бие даан хөгжих ,нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоход хүндрэл бэрхшээл учируулсаар иржээ. Одоогын байгаа түвшинг ажиглаж үзэхэд  сувилагч мэргэжилтнийг үнэлэх үнэлэмж тодорхой хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч шийдвэр гаргах түвшинд сувилагчийн оролцоо үгүйлэгдсээр байна. Өөрөөр хэлбэл ЭМЯ болон нийслэл, аймаг дүүргийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн удирдлагад дандаа эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа нь сувилахуйн салбарын хөгжил удаан явагдах нөхцлийг бүрдүүлж байна. Мөн мэргэжлийн жинхэнэ мөн чанар үнэ цэнийг ойлгоогүйгээс “эрийн муу цагдаа эмийн муу сувилагч”,”Эмчийн туслах” гэх мэт үгүүд дэлгэрч энэ сул ярианд үндэслэж   сувилагч  мэргэжлийг доогуур үнэлэх сэтгэлгээний загвар хүмүүст бий болсон нь мөн сөргөөр нөлөөлж байна. Иймээс цаашид сувилагч мэргэжлийн үнэ цэнийг ард иргэд эмнэлгийн бусад мэргэжилтнүүдэд ойлгуулах, жинхэнэ мөн чанарыг бүрэн таниулах үүднээс мэргэжлийн холбогдолтой хурал,зөвлөгөөн, уулзалт,танин мэдэхүйн уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулж байх шаардлагатай байна. Мөн дээр дурьдсанаар эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдлагад сувилагч мэргэжилтнүүд ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Эдгээр хүчин зүйлүүдийг ажил хэрэг болгож нэвтрүүлэхэд бид хэн нэгнийг харж хүлээж суух биш энэ мэргэжлээр ажиллаж байгаа,сурч байгаа,хүн бүр  ач холбогдол өгч анхааран ажиллах ёстой юм. Нэгэн мэргэн ухаантны хэлсэнчлэн “Би хийхгүй юм бол хэн хийх юм? Одоо хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ?”гэсэн  үгийг мөрдлөгө болгон хичээн зүтгэж чадах аваас бид амжилтанд хүрэх учиртай билээ. Бид дөрвөн жил суралцаж бусад мэргэжлүүдийн адил дээд боловсролын диплом өвөртөлж ,шатлан сурацах дүүрэн боломж бололцоотой болсон энэ үед дээр хэлсэнчлэн өөрсдийгөө бүхийл талаар хөгжүүлэх нь бидний нэн тэргүүий зорилго болох ёстой. Сувилахуйн удирдлагын тогтолцоог авч үзэхдээ ажлын байрны орон тооны хувьд биш боловсон хүчнийг бэлтгэх асуудалд илүү анхаарал хандуулах шаардлагатай байна. Боловсон хүчин төгс бэлтгэгдсэн тохиолдолд удирдлагын тогтолцооны асуудал аяндаа шийдэгдэнэ хэмээн үзэж байна. Сэтгэлдээ сүүн нуур цэлэлзүүлсэн, итгэлдээ хайрын наран мандуулсан сувилагч нарын минь гэгээн үйлс мандан бадарч байх болтугай.

бичсэн: itgel_01 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх