avatar

2010-2011 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө

2010-08-30, 09:26

ЭТҮГЭН ДЭЭД СУРГУУЛЬ

Сувилахуйн “ИТГЭЛ” клуб   

                              

                                                                                                                                   www.nursingclub.blogmn.net

                                                                                                e-mail хаяг: itgel_0610@yahoo.com

Этүгэн дээд сургуулийн сувилахуйн “Итгэл” клубын 2010-2011 оны

хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө

д/д

Зохион байгуулах ажил

Зорилго

Хугацаа

Хариуцах эзэн

Хамрах хүрээ

1

Сувилахуйн “Итгэл” клубын 2-р чуулган зохион байгуулах

Зохион байгуулсан ажлуудаа дүгнэх, цаашид хийх ажлаа төлөвлөх,бүтэц бүрэлдэхүүн,зорилго,зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг шинэчлэн батлах

2010.10.01-05

Удирдах зөвлөлийн гишүүд

Сувилахуй 1-4-р курс

2

“Хариу нэхээгүй тус” хүмүүнлэгийн аянг Этүгэн дээд сургуулийн оюутны холбоотой хамтран зохион байгуулах

Оюутнуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулах,мэргэжлээрээ бахархах,бусдын төлөө буян хийх нөхцлийг бүрдүүлэх

2010.10.10.-15

Эрдэм шинжилгээ,гадаад

Харилцааны

алба

Анагаах ухаан,Нийгмийн ухаан,Сувилахуйн тэнхмийн 1-6-р курс

3

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах

Сувилахуйн ангийн оюутнуудыг тус сургуулийн эрдмийн чуулганд бэлтгэх үе шат болон судалгаа шижилгээний ажил хийх итгэл, үнэмшил урам зоригыг бадраах

2010.11.22

Эрдэм шинжилгээ,гадаад

Харилцааны

алба

Сувилахуй 1-4-р курс

4

ХДХВ/ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан “Хамтдаа сэргийлье” аяныг зохион байгуулах

ХДХВ/ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар оюутнуудад сургалт,суртчилгаа явуулах

2010.12.01

Сургалт,ёс зүйн

 алба

Анагаах ухаан,Нийгмийн ухаан,Сувилахуйн тэнхмийн 1-6-р курс

5

Сургуулийн шинэ жилийн баярт мэндчилгээ зохион байгуулах

Оюутнуудын авъас чадварыг  хөгжүүлэх, илрүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх

2010.12.20-28

Удирдах зөвлөл

 

Сувилахуй 1-4-р курс

6

Багш нарын баярын өдөр

Багш нартаа хүндэтгэл үзүүлэх

2011.02.02

Удирдах зөвлөл

Анагаах ухаан,Нийгмийн ухаан,Сувилахуйн тэнхмийн 1-6-р курс

7

Сувилахуйн ур чадварын тэмцээн

Оюутнуудын мэдлэг ур чадварыг баталгаажуулах, улсын олимпиадад бэлтгэх,

2011.03.01-05

Эрдэм шинжилгээ,гадаад

Харилцааны

алба

Сувилахуй 1-4-р курс

8

Сувилахуйн ур чадварын улсын олимпиад

Сувилахуйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, мэргэжлээрээ бахархах, шилдэг мэргэжилтэн болж төлөвшихэд  дэмжлэг үзүүлэх, сургуулиуд хоорондын харилцаа, эв нэгдлийг хангах

2011.03.25-30

Эрдэм шинжилгээ,гадаад

Харилцааны

алба

Сувилахуйн мэргэжлээр сургалт явуулдаг бүх сургуулиуд

9

ОУ-ын сувилагчдын баярын өдөр

Мэргэжлээрээ бахархах

2011.05.12

Удирдах зөвлөл

Сувилахуй 1-4-р курс

10

Төлөлжсөн болон ерөнхий сувилахуйн хичээлүүдээр сургалт зохион байгуулах

Оюутнуудын сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжих, ур чадварыг баталгаажуулах

10 хоног тутам 1-ээс доошгүй удаа

Сургалт,ёс зүйн

 алба

Анагаах ухаан,Нийгмийн ухаан,Сувилахуйн тэнхмийн 1-6-р курс

11

Өглөө бүр оюутнууд болон багш нартай мэндлэх,  сургуулийн цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулах

Сургуульдаа зөв боловсон харьцаа, цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлэх

Өдөр бүр

Сургалт,ёс зүйн

 алба

Анагаах ухаан,Нийгмийн ухаан,Сувилахуйн тэнхмийн 1-6-р курс


 

 




avatar

Цагаахан сэтгэлт сувилагч таныгаа магтан дууллаа /сонсох/

2010-07-25, 11:58

Монголын бүх сувилагч нартаа зориулж дуу бүтээлээ. Уг дууны шүлгийг Этүгэн дээд сургуулийн сувилахуйн 303-р ангийн оюутан "Итгэл" клубын тэргүүн М.Цэрэнтогтох бичиж, хөгжмийн зохиолч П.Буянжаргал аяыг зохиож, дуучин П.Мөнхтогоо дуулсан  байна. Эрүүл энхийн торгон манаанд цаг наргүй хүчин зүтгэж, үйлчлүүлэгчийн зовиур шаналалыг арилгахын төлөө авъяас чадвар, зүрх сэтгэлээ зориулсан сувилагч таныхаа гэгээн үйлсийг магтахгүй байх аргагүй билээ. Сувилахуйн ангийнхаа бүх оюутнуудад ирээдүйд эзэмших мэргэжилд нь амжилт бүтээл сайн сайхныг хүсч байна.


Ая. П.Буянжаргал

Үг. М.Цэрэнтогтох 

Дуучин. П.Мөнхтогоо

 

Үйлс гэгээн сувилагч

Амрах нойроо үл ойшоож

Аюулт өвчнийг сөрөн зогссон

Авралын бурхан сувилагч таны

Ачит үйлс гэгээн алдартай

     Дахилт:
          Ариухан сэтгэлд сүүн цацалтай

          Ачлан хайрлах нь дэлхийн энтэй

          Асран тэтгэх нь ээжийн бүүвэйтэй

          Ай даа таны алдар сувилагчаа

Эрүүл энхийн торгон манаанд 

Эгэлгүй сэтгэлээр тангараг өргөсөн

Энэрлийн дээд сувилагч таны

Эрхэм үйлс жаргалын дуутай

    Дахилт:

Нөмрөг шигээ цагаахан сэтгэлтэй 

Инээмсэглэл нь эдгэрлийн увьдастай

Жаргалыг бэлэглэгч сувилагчийн үйлс

Жаран жаранд дуурсах ерөөлтэй

   Дахилт:

Өрөөлийн зовиурыг арилгах ерөөлтэй

Өр зүрхээрээ хамтдаа шаналсан

Өгөөмөр сэтгэлт сувилагч таны 

Өнийн харгуй дардан байг ээ

    Дахилт: